Tuesday, May 20, 2014

Солонгоост

Monday, July 22, 2013

2013 оны тайлан

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн хамт олон хэлтэс үүсэн байгуулагдсан өдрөөс эхлэн нийслэлийн бүх хороодоор сургалт судалгааны ажил хийж тун ч зав зай муутайхан ажиллаж байна.Зөвхөн 6-р сард Чингэлтэй,Баянзүрх,Сонгинохайрхан дүүргүүдийн 86 хороонд Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 онд 176-р зарлигаараа баталсан “Шууд ардччилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-ийн агуулга үзэл санаа, түүний хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сан ба иргэний оролцоо” сэдэвчилсэн сургалтыг зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үр дүнд хамт олны маань зүтгэл бүтээл багагүй нэмэр оруулсанд хэлтсийн хамт олон баяртай байдаг. Монгол улсдаа Үндсэн хуулинд тунхагласан Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг тууштай төлөвшүүлж тохиолдож байгаа бэрхшээл гажуудлыг засах Ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлхэд хэлтсийн хамт олон хойшид ч илүү их зүйлийг хийх болно Амралтын өдрөө ч огоорон төр нийгмийнхээ зохистой төлөвшил,хөгжлийн төлөө зүтгэж ирсэн хамт олон маань энэ 19,20,21-ны амралтын өдрүүдэд өөрсөдтэйгээ нягт хамтран ажилладаг идэвхжүүлэгчдийнхээ хамт Ноён амралтанд амарч алжаалаа тайлсан нь цаашид ажиллах эрч хүч,урам зориг өгсөн сайхан өдрүүд байлаа.

Wednesday, April 24, 2013

Уулзалт ярилцлага болов

Нийслэлийн иргэний танхимын бага зааланд модиратор, идэвхижүүлэгч багш нарын уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтанд Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин ИОХ-с зохион байгуулж байгаа “Манай хороо-миний оролцоо” сургалт болон модираторуудын үйл ажиллагаа идэвх оролцооны талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулан модиратор Амарзаяа, Б.Нямхүү, Д.Цэрэндаваа, Б.Бавуулай, Б.Өлзийсайхан , Энхцэцэг, Сувдмаа Наранцэцэг нар сургалтын ач холбогдлыг иргэд өндрөөр үнэлж байгааг тэмдэглээд мөн тохиолдож байгаа бэрхшээл, цаашид анхаарвал зохих асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтаар:
  • Манай хороо-миний оролцоо сургалтын агуулга чиг баримтлалыг иргэний нийгмийн төлөвшилд ихээхэн ач холбогдолтой юм гэж дүгнэв.
  • Сургалтын үр дүн цаашид анхаарах асуудлаар идэвхитэй иргэдийг оролцуулан тайлан сонсгол хийх нь зүйтэй хэмээн үзэв.
  • Хороодод иргэдийн идэвхитэй сайн дурын бүлэг зохион байгуулах ажлыг нэн яаралтай хийж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.
  • Залуучууд болон интернет цахим орчинд идэвхитэй ажилладаг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулж хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх нийгмийн сүлжээ /social network/ зохион байгуулахаар тогтов.

Friday, April 12, 2013

Сайн дурын идэвхжүүлэгч нарын сургалт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Шууд ардчилал - иргэний оролцооны бодолгыг иргэдэд түгээн дэлгэрүүлж, манлайлан ажиллах сайн дурын идэвхжүүлэгч нарын ээлжит сургалтаа эхэллээ. Таван өдөр  үргэлжлэх сургалтанд нийслэлийн дүүргүүдээс  45 иргэн хамрагдсан  бөгөөд энэ удаагийн сургалт нь практик дадлагын цагийг түлхүү оруулж суралцагсдаар өөрсдөөр нь тодорхой сэдэв бэлтгүүлэн хичээл заалгаж хамтлагаараа шүүн хэлэлцэх, хорооны иргэдийг идэвхжүүлэн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд төлөвлөгдсөнөөрөө  илүү өгөөжтэй боллоо. Сургалтанд оролцогсдын 80 гаруй хувь нь дээд боловсролтой төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна гэж НИТХ-ын  Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл