Ижилхэн 77 зоосны дотор нэг нь бусдаасаа хөнгөн хуурамч зоос байв. Хоёр тавагтай жинлүүр дээр туухай хэрэглэхгүйгээр 4 удаа жинлэлт хийж хуурамч зоосыг илрүүлж болох уу?
Бодолт
77 зоосыг 27,27,23 гэсэн 3 хэсэг болгон. 1-р жинлэлтээр жинлүүрийн таваг дээр 27,27 гэсэн 2 хэсгийг тавьж 3 хэсгийн алинд нь хуурамч зоос байгааг мэднэ. Хэрэв тэр нь 27 зоостой хэсэгт байвал 9,9 өөр ба 5 гэсэн 3 хэсэгт хуваана.2-р жинлэлтээр жинлүүрийн таваг дээр 9,9-н зоостой хэсгүүдийг тавиад 3-н хэсгийн алинд нь хуурамч зоос байгааг мэднэ. Хэрэв олох зоос маань 9-н зоостой хэсэгт байвал 3,3-аар нь 3 хэсэг болгох ба харин 5 зоостой хэсэгт байвал тэдгээрийг 1,1 ба 3 эсвэл 2,2 ба 1 гэсэн 3 хэсэг болгон хуваана. 3-р жинлэлтээр жинлүүрийн тавгууд дээр ижил тооны зоостой хэсгүүдийг тавиад 3-хэсгийн алинд нь хуурамч зоомс байгааг мэднэ. Хэрэв хуурамч зоос 3 зоостой хэсэгт байвал 1,1 ба 1 гэсэн 3 хэсэгт хуваах ба 2 зоостой хэсэгт байвал 1,1 гэсэн 2 хэсэгт хуваана. Эсвэл энэ үед жиндэдт дуусна. 4-р жинлэлтээр таваг бүр дээр 1 зоос тавиад л хуурамч зоосыг илрүүлнэ.
No comments:
Post a Comment