Монгол улсын боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл эрчимтэй явагдаж, боловсролыг нийгмийн эн тэргүүний салбар болгон түүнд оруулах хөрөнгө оруулалт харьцангуй их хэмжээтэй болж үүнтэй уялдаатайгаар хэрэглэгчдийн зүгээс ч өндөр шаардлагыг тавьж буй өнөө үед боловсролын чанар, хүртээмж, үр өгөөжтэй байх нь олон талаараа сургуулийн захирлаас шууд хамааралтай болохыг амьдрал бэлхнээ харуулж байна. Боловсролын асуудлаар сургуулийнхаа хэмжээнд өдөр бүр шийдвэр гаргаж, сурагч, багш, эцэг эх, олон нийттэй байнга харьцан ажилладаг сургуулийн удирдлагатай холбоотой бүхий л асуудалд шинэчлэлт, өөрчлөлт хэрэгтэй байгааг сургуулийн удирдлагууд илэрхийлж байна.
2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан сургуулийн удирдлагын зүгээс сургалтын үйл ажиллагаанд тавьдаг анхаарлаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа билээ.
Сургуулийн захирлуудын хувьд ихэвчлэн сайн багш байсан хүнийг сонгон ажиллуулдаг учраас тэдэнд сургуулийн сайн менежер байх, түүнчлэн багш нарын арга зүйд гарч байгаа шинэчлэл, хөгжлийг удирдан зохион байгуулахад нь хүндрэл бэрхшээл гардаг.
Энэ хэрэгцээ, шаардлагаас үндэслэн “Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежмент” төслийг Канадын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
“Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент” сургалтыг бүсчлэн зохион байгуулахын өмнө хот, хөдөөгийн нийт 30 орчим захирлыг сургагч багшаар бэлтгэсэн. Сургагч багшаар захирлуудыг бэлтгэсэн нь туршлагаа солилцох, цаашид хамтран ажиллах бололцоог олгох зорилготой байлаа.
Сургалтуудыг үндэсний хэмжээнд 6 бүс болгон зохион байгуулсан бөгөөд энэ сургалтанд хөдөө орон нутгийн 180 сургуулийн захирлууд оролцож, хамтран ажиллав. Сургалтыг хот, хөдөө орон нутгийн тэргүүний захирлууд (Нийслэлийн Боловсролын газрын арга зүйн албаны дарга Р.Цэгмэд, 4-р сургуулийн захирал Ш.Батцэнгэл, Нийслэлийн 24-р сургуулийн захирал Ж.Чимэдрэгзэн, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал З.Байгалмаа, 79-р сургуулийн захирал Р.Туяа, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн захирал Д.Энхтуяа зэрэг) удирдан зохион байгуулж явуулав. 3 өдрийн хугацаанд зохион байгуулсан сургалтаар захирлын гүйцэтгэх үүрэг ба шинэчлэл, менежмент, манлайлал, манлайллын хэв шинж, сургуулийн эрхэм зорилго тодорхойлох, цагийн менежмент, төлөвлөлт, зөрчилдөөн түүнийг зохицуулах нь, захирал багш нартайгаа хамтран ажиллах нь, сургуулийн үйл ажиллагаанд түншлэлийг хөгжүүлэх нь зэрэг сэдвүүдээр онол, дадлага хослуулан зохион байгуулсан юм.
Зарим захирлуудын хэлсэн санал, хүсэлтээс дурьдвал:
Захирлын ажлыг 20 гаруй жил хийлээ. Энэ хугацаанд яг энэ сургалт шиг амьдралд ойр, туршлага солилцсон, хийж, туршиж үзмээр сэдэл төрүүлсэн сургалт ховор байсан шүү. Үнэхээр сайн бэлтгэлтэй, сонирхолтой, тасалж болохгүй сургалт байна. Уул нь манай хүүхдүүд миний “Алтан гадас” одонг угаана гээд бас аймгийн төвийн ах дүүс урьж залаад байгаа боловч яах аргагүй л сургалтандаа суухаас өөр аргагүй тийм л шинэлэг сайхан сургалт болж байна.
Завхан аймгийн Эрдэнэ-Хайрхан сумын сургуулийн захирал Н.Дэмбэрэл (Сургалт эхэлсэн өдөр Алтан гадас одонгоор шагнагдав.)
Нийгмийн ухааны багш нарт эсвэл бага анги, байгалийн ухааны багш нарыг л хамруулсан төсөл хөтөлбөр, сургалтууд зохион байгуулагдахаас биш яг захирлуудад зориулсан ийм сургалт өмнө нь хийгдэж байгаагүй. Цаг үеэ олсон, хэрэгцээг мэдэрсэн, чухал сэдвүүд заагдаж байна.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сургуулийн захирал Ч.Цэвэлмаа
... Нэг алба хашиж байгаа, адил жаргал зовлонтой захирал хүн сургалтыг удирдан явуулах нь амьдралд ойр, асууж тодруулах, туршлага солилцох боломжтой байлаа. Захирлын алба хашсанаас хойш лав л ийм сургалтанд оролцож байсангүй. Хамгийн гол нь энэ сургалтаа нэг удаагийн биш цаашид үргэлжлэх хамтын ажиллагааг дэмжсэн хэлбэрээр зохион байгуулбал сайн байна. Ажлын арга барилаа өөрчлөх, шинэ, шинэ санаанууд төрлөө.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн захирал М.Оюунхүү
...Олон захирлуудтай танилцлаа. Түншлэл гэдгийг сургалтаараа мэдрүүлсэн сургалт боллоо. Бид аливаа ажлыг дөнгөж эхлээд л орхидог зуршилтай. Иймээс энэ сургалт энэ дутагдлыг арилгасан, цаашид хамтран ажиллах урт хугацааных байна гэдэгт итгэлтэй байна.
Баянхонгор аймгийн “Номгон” ахлах сургуулийн захирал Ж.Цэнд-Аюуш
Би сургуулийнхаа эрхэм зорилгыг дахин эргэн харах, боловсруулах шаардлагатай байгаагаа мэдлээ. Эрхэм зорилго гэж үүнийг хэлнэ гэдэг тодорхойлолтоос гадна яаж, ямар аргаар эрхэм зорилгоо тодорхойлох тухай хийсэн дадлага ажил маш үр өгөөжтэй боллоо.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын сургуулийн захирал Д.Амгалан
Ангилал
1982
1985
2015
7-р анги
autumn
constitution
facebook
header
kvant
spurious coins
uu
Victory
video
wedding
А.Мекей
А.Хашбаатар
Алтангадас
Ариунжаргал
архив
аялал
Б.Ганболд
Б.Долгорсүрэн
Б.Мөнхбат
Б.Оюунгэрэл
Б.Оюунчимэг
Б.Түвшинбаяр
Б.УРАНБИЛЭГ
Бавуудорж
багш
багшлах дадлага
бодлого
бүтээл
Бямбаа
Ванчинхүү
Г.Мөнхжаргал
геометр
Д.Алтанлит
Д.Ганзориг
Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан
даалуу
Дашаахүү
Домбууваа
дуу
Дэлгэрэх сургууль
Ж.Энхтүвшин
З.Бямбасүрэн
З.Наранцэцэг
И.Гансүх
И.Наранцэцэг
иргэн Д.Ламжав
Их буучид
Квант для младших школьников
Л.Шагдар
Магсар
Мөнхжаргал
МУИС
мэдээ
Н.Баяраа
Н.Ёндон
намар
олимпиад
Оюунцэцэг
П.Оюунбилэг
Равдангийн МАГСАР
Саранцэцэг
Сум-Очир
Т.Саранцэцэг
Т.Чулуунцэцэг
тоглоом
Том Жагаа
Тони Фату
Тэргүүний ажилтан
уралдаан
Уранчимэг
Уу булан
Физикчид
Хөл бөмбөг
Хөтөл
Хуурамч зоосны тухай бодлого
Ц.Батсайхан
Ц.Батхүү
Ц.Сүрэнхорлоо
Ц.Энхтүвшин
Цогбадрах
Цогзолмаа
Цэцэгсайхан
Цэцээ гүн
Эмгэнэл
No comments:
Post a Comment