Saturday, October 29, 2011

Баяр хүргэе!

Төгсдэлгэрэх дунд сургуулийн багш Уранчимэг танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал  алтан гадас одонгоор энгэрээ мялааж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэнд ангийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь их амжилт хүсэж байна.

Wednesday, October 19, 2011

Манай курсын Мөнх-Очир 30 жилийн өмнө компьютер угсарсан

Монголд өнгөт телевизор үйлдвэрлэсэн тухай мэдээ гаргах гээд 1982 онд ЗХУ-ын нэгэн томоохон сонины редактор ажлаасаа халагдах сануулга авсан тухай мэдээлэл байдаг. Тухайн үед манай ШУА-ийн Электроникийн төвд зөвхөн телевизор бус компьютер угсардаг байсан аж. Энэ тухай ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн дэд захирал Ш.Ялалттай ярилцлаа. Тэрээр 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. Харьковын Политех¬никийн дээд сургуулийг Автомат теле-механикийн дээд сургууль, Болгар Улсын Софи хотын цахилгаан техникийн дээд сургууль төгссөн. “Дижитал телевизийн системийн тусламжтайгаар хөдөлгөөнт биеийг илрүүлэн шинжлэх нь” сэдвээр эрдмийн цол хамгаалсан. Түүнчлэн Монгол, Болгар, ОХУ-ын улсын шинэ бүтээлийн гэрчилгээнүүдтэй юм билээ.

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл