Monday, December 28, 2009

Багш нар тангарагтай болов

2009-2010 оны хичээлийн жилд Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн багш нар аймагтаа анх удаа Багшийн тангарагтай боллоо.
“Хүүхдийг сурган хүмүүжүүлдэг багш нар тангараггүй байж яаж болох билээ. Багш нар тангарагтай болж, түүнийгээ мөрдөн ажиллаж, биелүүлж чадаагүй нь багшлах эрхээ цуцлуулах арга хэмжээ авдаг ёс зүйг тогтоох нь боловсролын салбарын хариуцлагын тогтолцоо бүрдэх нэг хэлбэр юм гэж үзэж байна. Энэ бодох л ёстой асуудал учраас манай хамт олон аймагтаа анх удаа багш нарын тангарагтай болж түүнийгээ сахин мөрдөхөө илэрхийлэн тангараг өргөсөн” гэж Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн захирал Г.Мөнхжаргал ярилаа.
“Цаст-Алтай” цогцолбор сургуулийн багш нарын ТАНГАРАГ
Багш би
Оюун ухааныг эрхэмлэн, байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ.
Багш би
Аливаад бүтээлчээр хандаж, өөрийн үүрэгт ажилдаа санаачилгатай байна.
Багш би
Багшийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, бүхий л талаараа суралцагчиддаа үлгэр дуурайл үзүүлнэ.
Багш би
Нэг ч цагийн алдагдалгүй байж, ээлжит хичээлд чанартай, сургалтыг үр дүнтэй, өгөөжтэй зохион байгуулна.
Багш би
Өв тэгш хүмүүжил боловсролтой иргэн төлөвшүүлэхийн тулд өөрийн зүрх сэтгэлээ зориулан бүхий л хүч чадал, нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа тангараглая.

No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл