Монголын математикийн нийгэмлэгийн өдөрлөгийн хүрээнд их дээд болон дунд сургуулийн математикийн багш нарын шатрын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 26-нд МУИС-ийн ЭЗС-д боллоо.

МУ-ын даамын аварга, шатрын спортын дэд мастер, математикийн ухааны доктор, профессор С.Тогмид агсны нэрэмжит тус тэмцээнд 7 мастер, 5 дэд мастер, 2 нэгдүгээр зэргийн шатарчин оролцож, тойргийн системээр тоглон дүнгээ гаргахад 10,5 оноогоор Налайх дүүргийн 1-р арван жилийн сургуулийн математикийн багш, спортын мастер Б.Билэгт 1-р байр, 10 оноогоор МУИС-ийн ЭЗС-ийн багш, спортын мастер Р.Энхбат 2-р байр, 9,5 оноогоор МУБИС-ийн багш, спортын дэд мастер Ц.Маам 3-р байр тус бүр эзлэв.
МУИС-ийн МКС-ийн деканаар, хожим МУБИС-ийн ректороор ажилласан С.Тогмид агсны тухай энэ өдөр тэмцээнд оролцогч шавь нар, анд нөхөд, хамтран зүтгэгчид нь элэгсэг сайнаар дурсан ярилаа. Мөн үеэр С.Тогмид агсны гэргий болон үр хүүхэд нь хүрэлцэн ирж, тэмцээний зохион байгуулагч МУИС, МУБИС, ММН-ийнхэнд талархснаа илэрхийлэв.
PS: Батхүү, Магсар нарт энэхүү тэмцээнд ирэх зүрх хүрээгүй бололтой.
1 comment:
Урилгагүй бол яаж очих юм бэ.
Post a Comment