Friday, July 1, 2011

Багшийн сургуулийн захирал Д.Энхцэцэг

Ёндон багшийн бидний дараах үеийн шавь



Мэндчилгээ

Манай сургууль 1922 онд “Багш нарыг бэлтгэх түр курс” нэртэйгээр 2 багшь 15 сурагчтайгаар үйл ажиллагаагаар эхэлсэн.

Одоо сургуулийн захиргаа, сургалт судалгааны алба, гурван тэнхэм, бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх төв, бага боловсролын дидактикийн төв, сэтгэц оношилгооны төв гэсэн үндсэн нэгжүүд ажиллаж байна. Бага боловсролын багш мэргэжлийг дипломын, бакалавр, магистрийн шаталсан сургалтууд болон мэргэжил дээшлүүлэх сургалт тогтмол явуулдаг.
МУБИС-ийн Багшийн сургууль нь бага боловсролын багш бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлэн, үндсэн бодлого, хэтийн төлөвийг тодорхойлон, гадаад улсын ижил төстэй мэргэжлийн сургуулиудын жишигт хүрэх зорилго тавин ажиллаж байна. Хамт олноороо “Бага боловсролын багш бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд Харьцуулсан судалгаа, нөхцөл байдлыг тогтоох судалгааны ажил хийж байна.
2010-2011 оны хичээлийн жилд тус сургуульд 50 гаруй эрдэмтэн, профессор багш, 1800 гаруй оюутан, 20 гаруй ажилтан, ажилчид ажиллаж байна. Одоо АНУ болон Японоос зочин профессор багш ажиллаж байна.
Манай сургуульд ажиллаж байсан, ажиллаж буй эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, үе үеийн төгсөгчид, оюутан залуус, тэдний гэр бүлийнхэнд ажлын амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Д.Энхцэцэг

1 comment:

Anonymous said...

Их муу сургууль, дотроосоо илжирсэн, бүтээлч байдал байхгүй, хуучинсаг үзэл санаа их ноёлсон газар даа

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл