Wednesday, November 16, 2011

Их буучид баяраа тэмдэглэлээ

Монгол Улсын Батлан хам­гаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас Артиллерын цэргийн 90 жилийн ойн баярыг өчигдөр Офи­церуудын ордонд тэмдэглэсэн юм. Ойн баярын арга хэмжээнд үе үеийн 400 гаруй артил­лерчид буюу их буучид хүрэлцэн ирсэн байв. Эдгээр ахмад дайчдын гавьяа шагналыг үнэлж Монголын зэвсэгт хүчний жанжин штабын хүндэт жуух бичиг, бэлтгэл хуран­даа цолоор шаг­налаа. Артиллер­чидын алба 1921 оны гурав­дугаар сарын 10-нд жанжин Д.Сүх­баатарын удирд­­­лагаар бай­гуулагдаж байжээ. Тэд Зөвлөлт улсаас тусламж болгон өгсөн хээрийн их буугаар зэвсэглэж анхны дайралтаа хийж байсан түүхтэй аж. Хиагтад байрласан Хятад цэргийн хуаран руу галлаж, Монгол оронд ардын хувьсгал эхэлс­нийг анх зарлан тунхаглаж байсан байна. Тэгээд 1921 оны арван­нэгдү­гээр сарын 15-нд Ар­дын журамт цэргийн хоёр их буу, Бог­дын цэрэгт байгаа их буунуудыг нийлүүлэн их бууны анхны хороог бай­гуулжээ. Энэ өдрийг Монголын зэв­сэгт хүчинд Артиллерын цэрэг үүсэн байгуул­лагдсан гэж үздэг байна.

No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл