Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай
зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын
сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн
цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр
оруулсан
Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох
математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн
хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол,
тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд,
хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц
бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг
дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар,
Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр
хүргэлээ.
Monday, November 26, 2012
Wednesday, November 14, 2012
Их эзэн Чингис хааныхаа мэндэлсний ойгоор академич Абишийн Мекейг Монгол Улсын Ардын багш цолоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн багш, Математикийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, академич Абишийн Мекейг Монгол Улсын Ардын багш цолоор шагналаа. Ерөнхийлөгч шагналыг өнөөдөр төрийн ордонд гардуулж баяр хүргэв.
Monday, November 5, 2012
Математикчдыг шагнав
Жил бүр математикийн шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, оюутан, судлаачдыг боловсролын зүтгэлтэн эрдэмтэн багш Д.Ишцэрэнгийн нэрэмжит сангаас шагнадаг уламжлалтай билээ.
Эмгэнэл
Бидний дотны хүн, МУБИС-ийн КМТС-ийн захирал, хүндэт профессор Лхачин овогтой Чойжоованчиг нь 2012 оны 11 дүгээр сарын 5 ны өдөр зуурдаар нас нөгчиж гэр бүл, үр хүүхэд, үе үеийн хамт олон, шавь нар бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Чойжоованчиг нь 1951 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрж, 1959 онд Шинэ-Идэр сумын 7 жилийн дунд сургууль, 1969 онд Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1973 онд УБДС-ийн физик - математикийн факультетэд суралцан онц дүнтэй төгсөж математикийн багш мэргэжил эзэмшжээ.
Ангилал
1982
1985
2015
7-р анги
autumn
constitution
facebook
header
kvant
spurious coins
uu
Victory
video
wedding
А.Мекей
А.Хашбаатар
Алтангадас
Ариунжаргал
архив
аялал
Б.Ганболд
Б.Долгорсүрэн
Б.Мөнхбат
Б.Оюунгэрэл
Б.Оюунчимэг
Б.Түвшинбаяр
Б.УРАНБИЛЭГ
Бавуудорж
багш
багшлах дадлага
бодлого
бүтээл
Бямбаа
Ванчинхүү
Г.Мөнхжаргал
геометр
Д.Алтанлит
Д.Ганзориг
Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан
даалуу
Дашаахүү
Домбууваа
дуу
Дэлгэрэх сургууль
Ж.Энхтүвшин
З.Бямбасүрэн
З.Наранцэцэг
И.Гансүх
И.Наранцэцэг
иргэн Д.Ламжав
Их буучид
Квант для младших школьников
Л.Шагдар
Магсар
Мөнхжаргал
МУИС
мэдээ
Н.Баяраа
Н.Ёндон
намар
олимпиад
Оюунцэцэг
П.Оюунбилэг
Равдангийн МАГСАР
Саранцэцэг
Сум-Очир
Т.Саранцэцэг
Т.Чулуунцэцэг
тоглоом
Том Жагаа
Тони Фату
Тэргүүний ажилтан
уралдаан
Уранчимэг
Уу булан
Физикчид
Хөл бөмбөг
Хөтөл
Хуурамч зоосны тухай бодлого
Ц.Батсайхан
Ц.Батхүү
Ц.Сүрэнхорлоо
Ц.Энхтүвшин
Цогбадрах
Цогзолмаа
Цэцэгсайхан
Цэцээ гүн
Эмгэнэл