Monday, November 5, 2012

Математикчдыг шагнав

Жил бүр математикийн шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, оюутан, судлаачдыг боловсролын зүтгэлтэн эрдэмтэн багш Д.Ишцэрэнгийн нэрэмжит сангаас шагнадаг уламжлалтай билээ.
Энэ удаагийн мөнгөн шагналыг :

  • МУИС ийн Математик Компьютерийн сургуулийн алгебрын тэнхимийн зөвлөх багш Намхайдоржийн Ёндон “Дискрет математик”, “Алгебр геометрийн бодлогын хураамж”, “Дээд математикийн сурах бичиг” бүтээлээр,
  • ХААИС ийн зөвлөх багш, доктор профессор Нацгийн Логи Эдийн засгийн математикийн шинжлэх ухааныг хөгжүүлсэн, Математикийн хэрэглээг эдийн засгийн салбарт нэвтрүүлхэд үнэтэй хувь нэмэр оруулсны төлөө,
  • УБИС ийн МаСС ийн захирал профессор Цэрэннадмидын Батхүү “Цэгэн нийлэлтийн топологитой функцүүдийн огторгуй”, “Тоон ба комбинаторикийн онолын сэдэвт” бүтээлээр,
  • Олонлог сургуулийн захирал Чулуунжавын Баасанжав “Өөрсдийгөө шалгацгаая математикийн тестүүд”, “Математик бодох урлал” эмхтгэсэн бүтээлээр
  • МК сургуулийн МОХ хүрэл медалт оюутан Цэрэндолгорын Тайвансайхан “Андууд сэтгүүлийн бодлого бодох” бүлгийн тавигдсан сүүлийн үеийн бодлогыг амжилттай шийдсэн амжилтаар
тус тус хүртэцгээснийг Д.Ишцэрэн сангийн шалгаруулах комиссын гишүүд МК сургуулийн захирал Н.Пүрэвцогт, математикч Т.Жанлав, А.Мекей, Л.Өвгөн, Ү.Маам, И.Санаасайн нар гардуулан өгөв.



No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл