Friday, March 22, 2013

Төрийн дээд одон мядалиар энгэрээ мялаалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Казак түмний Наурыз хаврын баярыг тохиолдуулан эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль эрх зүй, батлан хамгаалах, сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар өнөөдөр шагналаа.
Энэхүү хаврын сарын билигт сайн өдөр МУИС-ийн НШУС-ийн багш Ломбын Норовсүрэн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор ,  ББС-ийн багш Ц.Цэндээхүү  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ЭЗС-ийн багш П.Оюунбилэг Алтангадас одонгоор  энгэрээ мялаасан юм.  Төрийн дээд одон медаль хүртсэн эрдэмтэн багш нараа МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр баярын сэтгэгдлээ хуваалцан олон жилийн хөдөлмөр бүтээлийг минь төр засаг үнэлж байгаад баяртай буйгаа илэрхийлээд, энэ бол эрдмийн хамт олон, Их сургуулийн минь хишиг буян юм хэмээн ББС-ийн Ургамал судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Ц.Цэндээхүү өөрийн номын дээжээс өргөн барилаа.
Эрдэмтэн багш нарынхаа цаашдын ажил, эрдмийн үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.





5 comments:

Anonymous said...

Баярлалаа Ганболдоо Ангийн андууддаа мэдээг хүргэсэнд Ангиасаа миний мэдэхээр нэлээд хэдэн хүний дараа авсан байхаа. Манай ангийнхан мандтугай. Ура

Anonymous said...

Баяр хүргэе Гавьяат болоорой Мөнх

someone said...

Оюунбилэгдээ баяр хүргэе Оюунгэрэлээс

Buganchono said...

Алтан гадастангуудын эгнээп нэгдсэнд Баяр хүргэе.

Buganchono said...

Алтан гадастангуудын эгнээп нэгдсэнд Баяр хүргэе.

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл