Saturday, April 27, 2013

Цэцээ гүн - аялал

104 орны сайд нар, тэднээс ч олон хэвлэл мэдээллийнхэн ирэх ирэх гэж байгаа учраас манайхан хэрэндээ л бэлдсэн. Төрийн ордныхоо шилэн оройг хэрэг болгон цэвэрлэж, нурсан барилгыг даавуугаар бүтээх зэргээр олон хоног хотоо янзалсаныг ойлгохгүй "Ямар сөнөчихсөн хот вэ!" гэж бодох вий. Үс, зүсэнд минь анхаараад үүдэнд байгаа машиныг минь хүртэл угаагаад өгсөн байх юм. Энэ хурал нь дандаа болоосой.

Thursday, April 25, 2013

МОНГОЛ ДАХЬ ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Нэг. Цөмийн цацраг ба изотопын тухай товч ойлголт

Цөмийн физикийн судалгаа, хэрэглээнд болон цөмийн технологийг боловсруулж, нутагшуулан ашиглахад цацраг идэвхт изотоп, цөмийн цацрагтай заавал харьцаж ажиллах болдог. Иймээс мэргэжлийн бус хүмүүст товч ойлголт өгөхийн тулд эхлээд цацраг идэвхт изотоп, цөмийн цацрагийн тухай түүхэн зарим баримтыг дурдья. Францын эрдэмтэн А.Беккерель 1896 онд бодисоос харанхуйд гэрэл гарах люминисценцийн үзэгдлийг судалж байгаад ураны давснаас нүдэнд үл үзэгдэх, шинэ төрлийн туяа гарч байгааг анх ажигласнаар цөмийн цацраг нээгдсэн билээ.

Wednesday, April 24, 2013

Уулзалт ярилцлага болов

Нийслэлийн иргэний танхимын бага зааланд модиратор, идэвхижүүлэгч багш нарын уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтанд Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин ИОХ-с зохион байгуулж байгаа “Манай хороо-миний оролцоо” сургалт болон модираторуудын үйл ажиллагаа идэвх оролцооны талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулан модиратор Амарзаяа, Б.Нямхүү, Д.Цэрэндаваа, Б.Бавуулай, Б.Өлзийсайхан , Энхцэцэг, Сувдмаа Наранцэцэг нар сургалтын ач холбогдлыг иргэд өндрөөр үнэлж байгааг тэмдэглээд мөн тохиолдож байгаа бэрхшээл, цаашид анхаарвал зохих асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтаар:
  • Манай хороо-миний оролцоо сургалтын агуулга чиг баримтлалыг иргэний нийгмийн төлөвшилд ихээхэн ач холбогдолтой юм гэж дүгнэв.
  • Сургалтын үр дүн цаашид анхаарах асуудлаар идэвхитэй иргэдийг оролцуулан тайлан сонсгол хийх нь зүйтэй хэмээн үзэв.
  • Хороодод иргэдийн идэвхитэй сайн дурын бүлэг зохион байгуулах ажлыг нэн яаралтай хийж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.
  • Залуучууд болон интернет цахим орчинд идэвхитэй ажилладаг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулж хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх нийгмийн сүлжээ /social network/ зохион байгуулахаар тогтов.

Sunday, April 21, 2013

Friday, April 12, 2013

Сайн дурын идэвхжүүлэгч нарын сургалт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Шууд ардчилал - иргэний оролцооны бодолгыг иргэдэд түгээн дэлгэрүүлж, манлайлан ажиллах сайн дурын идэвхжүүлэгч нарын ээлжит сургалтаа эхэллээ. Таван өдөр  үргэлжлэх сургалтанд нийслэлийн дүүргүүдээс  45 иргэн хамрагдсан  бөгөөд энэ удаагийн сургалт нь практик дадлагын цагийг түлхүү оруулж суралцагсдаар өөрсдөөр нь тодорхой сэдэв бэлтгүүлэн хичээл заалгаж хамтлагаараа шүүн хэлэлцэх, хорооны иргэдийг идэвхжүүлэн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд төлөвлөгдсөнөөрөө  илүү өгөөжтэй боллоо. Сургалтанд оролцогсдын 80 гаруй хувь нь дээд боловсролтой төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна гэж НИТХ-ын  Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл