Saturday, April 27, 2013

Цэцээ гүн - аялал

104 орны сайд нар, тэднээс ч олон хэвлэл мэдээллийнхэн ирэх ирэх гэж байгаа учраас манайхан хэрэндээ л бэлдсэн. Төрийн ордныхоо шилэн оройг хэрэг болгон цэвэрлэж, нурсан барилгыг даавуугаар бүтээх зэргээр олон хоног хотоо янзалсаныг ойлгохгүй "Ямар сөнөчихсөн хот вэ!" гэж бодох вий. Үс, зүсэнд минь анхаараад үүдэнд байгаа машиныг минь хүртэл угаагаад өгсөн байх юм. Энэ хурал нь дандаа болоосой.
Тал машинаа нуусныг мэдэхгүй "Ямар цөөхөн машинтай улс вэ" гэж бодох вий дээ. Экс ерөнхийлөгчтэй чинь уулзая гэвэл яанаа. Барж идэхгүй баялагтай орон гээд байсан чинь ердөө л энэ үү гэж бодох вий дээ. 104 орны сайд нар дунд Тайландын үзэсгэлэнт Ерөнхий сайд ирнэ. Дэмбэрэл гишүүн минь томоотой л байгаарай, Камерун улсын сайд: "Манай хоёр улс эртний дотно харилцаатай" гэж хуцах вий дээ.
Солонгосын сайд нар нутагтаа байгаа юм шиг л телевиз үзэх нь, монголчуудын тал нь солонгост ажиллаж , тал нь амралтаараа гэртээ солонгос кино үзэж байгааг мэдчих вий дээ. Нөгөө эдийн засаг нь өсөх шахсан орон чинь энэ үү гэж бодох вий дээ. 104 орны сайд нар хурлаа тараад шоудна нээлттэй газар олддог л байгаадаа? Гэртээ ч болтугай уулгахсан. Хэд нь тамхи худалдаж авах гэж оролдох бол? 104 орны сайд нар Яармагийн замаар явна. Яадаг ч юм билээ дээ. Нэг нүхийг нь ч болтугай таглаад хэвтээд байж байдаг юм билүү























No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл