Friday, January 22, 2016

Ум сайн амгалан болтугай

Бидний хайрт багш, нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, Монгол Улсын Ардын багш, профессор Ерөөлт овогт Лувсанцэрэнгийн Шагдар 2016 онд өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын математик, шинжлэх ухаан, боловсролын салбарт болон бидний сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй орон зай үлдээлээ.
Лувсанцэрэнгийн Шагдар нь 1925 онд Сэлэнгэ аймгийн Орхоншаамар сумын нутаг, Хяраан хэмээх газар төрсөн. 1933 оноос 1941 онд Алтанбулаг хотын 7 жилийн сургууль, 1941-1943 онуудад Нийслэлийн 1-р арван жилийн сургууль, МУИС-ийн бэлтгэл ангийг тус тус төгсч, 1943-1947 онд МУИС-ийн Тоо-физикийн ангид суралцаж, тоо-физикийн багшийн мэргэжил эзэмшин төгсжээ.
Тэрээр 1948-1954 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн аспирантурт суралцаж “Марков маягийн Гауссын дискрет процессийн параметрүүдийн хамгийн их үнэний хувь бүхий үнэлэлт ба итгэх завсар” сэдэвт бүтээлээр физик-математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан Монголын ууган математикч эрдэмтэн байлаа. Тэрээр судалгааны ажлын гол бүтээлүүдээ магадлалын онол, математик статистикийн салбарт туурвиж байсан бөгөөд нийт 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлснээс 90 орчим хувийг хараагүйн бэрхшээлтэй хүнд нөхцөлд туурвижээ.
Лувсанцэрэнгийн Шагдар нь 1947-1990 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1967-1995 онд ШУА-д секторын эрхлэгч, зөвлөхөөр ажиллаж, Доцент (1957 он), Профессор (1966 он), Ардын Гэгээрлийн Тэргүүний Ажилтан, “Алтан гадас” одон (1971 он),  Монгол Улсын Гавъяат багш (1981 он), Монгол Улсын Ардын багш (1991 он) цолоор шагнагдаж байсан манай үеийн нэрт багш, алдарт сурган хүмүүжүүлэгч, Монголын Математикийн Багш нарын Академийн жинхэнэ гишүүн, Монголын Математикийн Нийгэмлэгийн гишүүн, XX зууны Монголын манлай математикчаар өргөмжлөгдсөн, гадаадын хэвлэлд математикаар эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлсэн анхны монгол эрдэмтэн байлаа.
Бидний дотны нөхөр, нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, ардын багш, профессор Лувсанцэрэнгийн Шагдар багшийн гэгээн дүр хамт олон, анд нөхөд, шавь бидний зүрх сэтгэлд мөнхөд хоногшин дурсагдах болно.
Монгол Улсын Их Сургууль,
ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим
ШУС-ийн Математикийн тэнхим
Математикийн хүрээлэн
Анд нөхөд, хамтран зүтгэгчид, шавь нар

No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл