There are no whole number solutions to the equation xn + yn = zn when n is greater than 2.
Их Британийн профессор Эндрю Уайлс 300 жил баталж чадахгүй байсан Фермагийн их теоремыг баталжээ. Улмаар түүнийг Норвегийн шинжлэх ухааны академиас олгодог математикчдийн хамгийн нэр хүндтэй Абеле-ийн шагналаар шагнаж, 700,000 ам.долларын эзэн болсон байна.
Францын математикч Фермагийн 1637 онд бичиж үлдээсэн энэхүү теорем нь батлагдалгүй, эсрэг жишээ ч олдолгүй өнөөдрийг хүрсэн учир Фермагийн их теорем хэмээн нэрлэгдэх болсон байна. Энэ нь 3-аас багагүй натурал тоо n-ийн хувьд xn + yn = zn байх 0-ээс ялгаатай (x、y、z) натурал тоон гурвал олдохгүй гэсэн теорем ажээ. Эндрю Уайлс 1990 онд уг теоремыг баталсан боловч бас л дутуу байжээ.
1994 онд алдаагаа залруулснаар математикийн түүхэн дэх он удаан хүлээгдсэн, хамгийн олон удаа батлах гэж оролдсон теорем батлагдсан билээ. Профессор Эндрю Уайлсд шагналыг ирэх тавдугаар сард Норвегийн хунтайж Хаакон гардуулах юм. Норвегийн шинжлэх ухааны академийн шагналын хороо Уайлс бол олон улсад дуулиан тарьсан теоремыг баталсан цөөхөн математикчдийн нэг гэсэн байна.
1111111111111111111111
No comments:
Post a Comment