Sunday, October 9, 2016

I'm First

Хөтөл нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв хот юм. Хотод цемент шохойн үйлдвэр бий. Анхлан хөтөл хотын ул суурийг бидний хамгийн сайн мэдэх Оросууд манай ангийнхантай хамтарч тавьж байсан бөгөөд Хөтөл хот нь манай Монгол орны томоохон хотууд болох Дархан, Эрдэнэтийн голд байдгаараа бусад жижиг суурин хотуудыг бодвол илүү үсрэнгүй хөгжилтэй гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Хөтөл хотод дан ганц Цемент шохойн үйлдвэр байгаад зогсохгүй Төмөр бетон дэрний үйлдвэр, Гангийн үйлдвэр, Гурил буудайн үйлдвэр, тэрчлэн томоохон ХАА, уул уурхайн компаниуд гээд манай монголын урдаа барьдаг шилдэг албан байгууллагууд байдаг байна. Хөтөл хотын оршин суугчид өдгөө 10000 шахам бөгөөд анхны оршин суугчид нь 1970-аад оны сүүлээр тухайн үедээ л их шуугиулдаг байсан илгээлтийн эзэд болон ирж байсан юм байна.
Гал халуун цустай, омголон эрч хүчтэй МУИС-ын оюутан залуус бид Хөтөл хотыг өдий дайны хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан болно.

Wednesday, October 5, 2016

Oktoberfest

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар луйвардаж авсан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн асуудлыг газар дээр нь шалгахаар Октябрийн баярын өдрийн 06 цагаас Соёмбо хөшөөнөөс хөдлөх болсныг үүгээр мэдэгдэж байна. Ажлын хэсэгт оролцох сонирхогчид Саранцэцэг, Оюунгэрэл нарт бүртгүүлнэ үү.

Sunday, October 2, 2016

12: Даалуу

Алагийн нуруу
Алтан пай
Даа хамбан даалуу
Дахаа нөмөрсөн өвгөн

Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу

4: Банд дөрөв

Ширээ дөрөв
Ширдэгний оёдол
Бандан ширээ нь багадаа юу
Ваартай архи нь цалигаа юу
Бандаамтайгаа бандагана
Түрсийктэйгээ түнтгэнэ гэсэн энэ дуудлагад дөрөв гэдэг тоог сайны бэлгэдэл болгох ба юмсын ул суурь дөрөв, гэдгээр ширээ дөрөв, ширдэгний оёдол, түүнчлэн бандаганах, түнтгэнэх тарган махлаг хүний үйл явдал дүрслэлийг гаргасан хэллэгтэй юм.

Вандан суудал
Зандан ширээ

2 - Ёоз хоёр

Ёозон буузын шил
Ёнхон хэрээний нүд
Хоёр нүдэнд нь хог
Хонхор шилэнд нь балиуш
Нүдгүй ламын шүдгүй жаал
Шар зуны ногоо
Шаагим зуны халуун
Шилэн ёоз
Ширхэг нь хоёр оо хө гэх ба,
Эл дуудлагад: Монголчууд хэзээнээс хоёрын тоог төдийлөн сайн гэж үздэггүй бөгөөд тэр сэтгэлгээгээр хоёр нүдэнд нь хог, хонгор шилэнд нь балиуш,  нүдгүй ламын шүд үгүй жаал, шаагим зуны халуунд шатах дөхөж буй халуун гэсэн утга буй бөгөөд энэ нь юмсыг шүүмжилсэн, ёжилсон сэтгэлгээнээс үүдэлтэй юм.

Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад

Б.Оюунгэрэл: Цагаан багшийг Логарифм Цагаан гэж хочилдог байв.

Гавьяат багш С Цагааны тухай хөрөг нэвтрүүлэг
Цагаан багшийг Логарифм Цагаан гэж хочилдог байжээ.

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл