Хөтөл нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв хот юм. Хотод цемент шохойн үйлдвэр бий. Анхлан хөтөл хотын ул суурийг бидний хамгийн сайн мэдэх Оросууд манай ангийнхантай хамтарч тавьж байсан бөгөөд Хөтөл хот нь манай Монгол орны томоохон хотууд болох Дархан, Эрдэнэтийн голд байдгаараа бусад жижиг суурин хотуудыг бодвол илүү үсрэнгүй хөгжилтэй гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Хөтөл хотод дан ганц Цемент шохойн үйлдвэр байгаад зогсохгүй Төмөр бетон дэрний үйлдвэр, Гангийн үйлдвэр, Гурил буудайн үйлдвэр, тэрчлэн томоохон ХАА, уул уурхайн компаниуд гээд манай монголын урдаа барьдаг шилдэг албан байгууллагууд байдаг байна. Хөтөл хотын оршин суугчид өдгөө 10000 шахам бөгөөд анхны оршин суугчид нь 1970-аад оны сүүлээр тухайн үедээ л их шуугиулдаг байсан илгээлтийн эзэд болон ирж байсан юм байна.
Гал халуун цустай, омголон эрч хүчтэй МУИС-ын оюутан залуус бид Хөтөл хотыг өдий дайны хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан болно.
Хөтөл хотын боловсролын системийн хувьд 3 цэцэрлэг, 1 ЕБС, 1 хувийн сургууль байдаг байна. Мөн түүнчлэн Та бүхэн магадгүй Хөтөл хотоос төрсөн уран сайханчдыг андахгүй мэдэх байх. Зарим нь мэдэхгүй ч байж магад. Тэгвэл тэдгээр хүмүүсийг бэлтгэдэг, тэдгээр хүмүүсийн урлагийн гараа нь болсон тайз нь Хөтөл хотын Соёлын төв өргөө юм.
No comments:
Post a Comment