Monday, November 28, 2016

The Cardsharps - Булхайтай хөзөрчид

ArtistCaravaggio
Yearc. 1594
MediumOil on canvas
Dimensions94 cm × 131 cm (37 in × 52 in)
LocationKimbell Art Museum, Fort Worth
The Cardsharps (painted around 1594) is a painting by the Italian Baroque artist Michelangelo Merisi da Caravaggio. The original is generally agreed to be the work acquired by the Kimbell Art Museum in 1987, although Caravaggio may have painted more than one version.
Тоглоомондоо улайрсан гурван хөзөрчин. Хар цамцтай залуугийн хөзрөө тавих ээлж ирж аль хөзрөө гаргахаа шийдэж ядан байна. Өд хатгасан малгайтай хөвүүн тэсч ядан өөдөөс нь цоо ширтэнэ. Өрсөлдөгчдөө ээрүүлсэн нөгөө залуу бүр ч олхиогүй ноомой болжээ. Яг одоо түүнийг хөзрөө дэлгэнгүүт л наадах нь дарахаар бэлдэн ар нуруундаа нууж барьсан цэцгийн арваа ширээн дээр гарган хаяна. Хожил хаашаа эргэх нь нэгэнт тодорсон шинжтэй. Учир нь өдтэй малгайтай хархүүгийн сайных ч биш. Хэргийн гол эзэн нь шахаанд орсон залуугийн хөзрийг араас нь өнгийн харж буй сахалтай эр болж таарлаа. Тэр хоёр хуруугаа гозойлгон хархүүд дохио өгчээ. Бээлийнийх нь эрхий, дунд хурууны өндөг цоорсон нь нэг л сэжигтэй. Гурван хөзөрчний зан үйлдлийг зүгээр л тоглоомын хор шар, ов заль гэхсэн. Харин амьдрал дээр ийм явдал тун муухай. Тэр тусмаа дарга түшмэлүүдийн хувьд. Сандал ширээний төлөө улайран аль ялсан намд нь тал засан давхиж ордог хоёр нүүртнээс цэрвэн болгоомжилмоор. Италийн их зураач Меризи Караваджо 1594 онд хүмүүст Булхайтай хөзөрчид уран зургаараа сануулсан нь өнөөгийн дүр төрхийг харуулжээ.

No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл