Monday, May 16, 2011

Төрөлх сургуулиасаа төрсөн багш

Би 1970 онд ээжээрээ хөтлүүлэн Пандий багшийн даасан 1-р ангид орж 1978 онд Ч.Нямсүрэн багштай 8-р ангиа төгссөн.Тэр үед захирал Доржгүрхэм багш байлаа. Сурагч байхдаа “Таван онцыг эзэмшигч” тэмдэг, “Номын сайн нөхөр”, “Нацагдорж” тэмдэгтэн, МПБ-ын 50 жилийн ойг угтсан залгамжлагч үе аяны төлөөлөгчөөр сонгогдож байлаа.
Тэр үед онц сурлагатан сурагчдыг 3-р ангид нь пионерт элсүүлдэг байсан юм. Намайг пионерт элсэхэд Анод банкны захирал Энхтөр миний улаан бүчийг зүүж өгч байлаа. Тэр үед пионерийн удирдагч нь Бэх-Очир багш байсан. 1984 онд МУИС-ийн математикийн ангийг төгсөөд төрөлх сургуульдаа ирэхэд тэр үеийн захирал Л.Өвгөн багш халуун дотноор хүлээн авч “За багш хүн хүүхэддээ хайртай, ажилдаа бүтээлтэй сайн ажиллаарай” гэж байсан нь өчигдөрхөн мэт санагдавч 25 жил ажилласан байна.
Энэ хугацаанд сургуулийн удирдлага байна гэдэг үнэхээр хүний төлөө байж чаддаг гэдгийг би Дэнсмаа k9;ахирлаас харсан юм. Жижүүр багш хийх өглөө k9;ахирлаас өl4;нө очно доо гээд 7 цаг 30 минутанд ирэхэд аль хэдийнээ ирчихсэн инээмсэглэн k9;огсож байдагсан. Багш, хүүхэд, эцэг эх хэн бүхэнтэй л чин сэтгэлээсээ ярилцан баяр хөөр, гуниг зовлонг нь хуваалцаж, хүнд сэтгэлийн дэмийг харамгүй хайрладаг, сургалтын чанарт их анхаардаг, тэр ажилд нь хичээлийн эрхлэгч Мягмаржав, Цэндмаа нар ч багагүй туслалцаа үзүүлдэг байлаа. Ер нь сургалт сайн байх нь сургалтын менежерийн ажлын гол үзүүлэлт гэж боддог юм.
Сургуульд багшаар ирэхдээ математикийн секц гэсэн хамт олноор өлгийдүүлэн “залуу багш” гэсэн тодотголтой байсан үеийг бодвол одоо ахмад багш, залуу багш нартай туршлага солилцон ажиллаж сууна.
Манай секцийн хамт олноос багш Л.Янжин, Ж.Жаргалсайхан, Ж.Янжмаа, Д.Оюунчимэг, Ц.Батболд, И.Юмжирмаа, Д.Баярсайхан гээд мэргэжлийн он оны аваргууд, олимпиадын алт, мөнгө, хүрэл медальтнууд олноор төрсөн.
Миний шавь нараас Анхтуяа, Батаа, Ундрах, Батбаяр, Энх-Амгалан, Тунгалаг, Бат-Отгон, Батхишиг, Сүх-Очир, Оргодол, Мөнхжаргал, Энхбаатар, Мөнгөнцэцэг, Алтаншагай, Хүрэлбаатар, Бат-Эрдэнэ, Ариунаа, Ундармаа гээд дурьдвал бүгд л эх орондоо ихийг бүтээгч залуучууд болон хүмүүжснийг харахад багш болсноороо үнэхээр бахархдаг юм.
Миний хүүхдүүд болон дүү нар маань бүгд л энэ сургуулиар сурч хүмүүжээдажил төрөлтэй амьдарч байгаа нь сургууль багш нарын минь ач шүү дээ.
Би энэ жил 7-р анги даан ажиллаж байна.
Миний амьдралын 40 жил нь яах аргагүй л энэ сургуулийн түүхтэй холбоотой.
Үе үеийн бүх л шавь нартаа төрөлх сургуулийнхаа ойн баярын мэнд хүргэе
Математикийн багш С.Цэцэгсайхан

С.Цэцэгсайханы хувийн альбомоос:

No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл