Би 1986 онд МУИС-ийн ФМФ-ын математикийн ангийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсөөд боловсролын байгууллагад 24 дэхь жилдээ ажиллаж байна. Ажил амьдралын гараагаа эхэлж байсан энэ цаг мөчийн тал хувь нь “ Буянт- Ухаа” цогцолбор сургуулийн амьдралтай холбоотой.
Сургууль төгсөөд Төв аймгмйн Баянчандмань сумын ХААТМДС-д математикийн багшаар томилогдож байлаа. Үүний дараа 1990 оны намар Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн I дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байгаад 1996 оны намар Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсанаар Хан-уул дүүргийн 10жилийн 89-р дунд сургуульд математикийн багшаар орж байлаа. Улмаар 1998 онд тус сургууль Хан-Уул дүүргийн 10 жилийн 7-р сургуультай нийлж цогцолбор сургууль болон “Буянт-Ухаа“ цогцолбор сургууль нэртэй болсон юм. Энэ цаг үеэс хойш эдүгээ тус сургуульд 11 дэхь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2 удаа 10-р анги төгсгөсөн ба 2000 онд анхны монгол бичгийн сургалттай ангийг төгсгөж байлаа. Үүний дараа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 5-р ангиас нь эхлэн даан авч 2006 онд төгсгөсөн ба одоо мөн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 8а ангийг 6-р ангиас нь эхлэн даан авч ажиллаж байна. 2000 оны төгсөгчид маань нийгмийн б 199;х;ий л давхаргад өөрийн оюун ухаан, хүч авъяасаа гарган бүтээлчээр ажиллаж байгааг харахад сэтгэл өөдрөг байдаг. Харин 2006 оны төгсөгчид маань одоо гадаад, дотоодын их, дээд сургуульд амжилттай сурч ирээдүйн их бүтээн байгуулалтад гар бие оролцохоор бэлтгэгдэж байна. Энэ ангид дүүргийн математикийн олимпиадын алт, мөнгөн медальт Ж.Ариунбаатар, Б.Дэмбэрэл, Б.Мягмарсүрэн нарын тэргүүний сурагчид олон байсан. Одоогийн даан авч ажиллаж байгаа 8а ангийн шавь нар дотор ч манай ирээдүйн эрдэмтэн мэргэд, их авъяасын эзэд олон байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ ангийн тэргүүний сурагчдаас заримыг дурьдвал Б.Дэлгэрмаа, Ө.Хулан, А.Балжинням, Ц. Хулан, У.Содгэрэл, Ж.Ариун-Эрдэнэ, Ч.Цэрэнханд, Ц.Мягмарсүрэн нар юм. Би энэ сургуульд ажиллах хугацаандаа олон сайхан арга туршлагатай, арга барил сайтай ахмад багш нартай ажиллаж байсныг дурьдахгүй өнгөрөх аргагүй юм. Тух: Математикийн багш Г.Цэндмаа, Д.Бямбажав, Л.Янжин нараараа бахархдаг.
Манай физик- математикийн секцийн хамт олны нэг чухал хөгжилтэй бөгөөд сонирхолтой ажил бол 2000 оны төгсөгчидийн маань анх санаачлан зохион байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон математикийн “ Түргэн бодолт” уралдаан юм. Энэ уралдааныг бид сурагчдынхаа дунд улиралд нэг удаа хагас сайн өдөр буюу амралтын өдрөө зохион явуулдаг байсан ба сурагчид ч маш идэвхитэй оролцдог багш сурагчдын хамтарсан хамгийн үр өгөөжтэй ажил байлаа. Өглөөнөөс орой болтол бүтэн өдөржингөө явуулахдаа шударга, өрсөлдөөнтэй зохион байгуулж дуусахдаа ер ядарсан шинжгүй тардаг байсан нь энэ секцийн хамт олны бүрэлдхүүнд хамтарч ажиллаж байсан багш болгоны сэтгэлд хоногшин үлдэх сайхан дурсамжийн нэг юм.
Буянт- Ухаа цогцолбор сургуульд миний том хүү Ж.Амарбаясгалан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч төгсөөд одоо Оросын холбооны улсын Санктпетербург хотын Нисэхийн академид Нислэгийн удирдагч мэргэжлээр сурч байна. Дунд охин Ж.Өнөрбаясгалан энэ жил англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11-р ангийг төгсөөд Оросын холбооны улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн бэлтгэл ангид сурч байна. Харин бага хүү Ж.h4;ашням нь одоо Б.Мөнхнасан багштай математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10а ангид амжилттай сурч байна. Энэ бүхэн нь тус сургуул 080;йн авъяаслаг, чадварлаг багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнтэй холбоотой болохоор энэ хамт олноор бахархдаг.
Математикийн багш Ж.Янжмаа
No comments:
Post a Comment