Аймгийн ИТХ-ын
5-р хуралдаан 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралджээ.
Хуралдаанд ирвэл зохих 57 төлөөлөгчөөс ирсэн 49, өвчтэй
2, тасалсан 3, чөлөөтэй 3, ирцийн хувь
85.9, урилгаар 147 хүн оролцжээ. Хуралдааны даргаар төлөөлөгч Д.Сандаг, нарийн
бичгийн даргаар Б.Содномдаржаа нар ажиллажээ. Редакциар төлөөлөгч А.Базарсад,
Л.Дашням, нарийн бичгээр төлөөлөгч О.Сүрэнхорлоо, тамгын газрын ажилтан
Ж.Гүрдагва, Ч.Цэрэнноров нар ажилласан байна.
Хуралдаанаар:
1.
Шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх
тухай асуудал хэлэлцжээ.
Алтай сумаас сонгогдсон төлөөлөгч
Д.Найдан Улаанбаатар хот шилжиж сонгогчидтойгоо ажиллах боломжгүй болсон учир
чөлөөлж Алтай сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаанаас тус сумын Засаг дарга Идэш
овогтой Гансүхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуулахаар нэрийг нь
дэвшүүлснийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар
төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн байна.
Аймгийн ИТХ-ын
6-р хуралдаан 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралджээ.
Хуралдаанд ирвэл зохих 57 төлөөлөгчөөс ирсэн 50, тасалсан
7, ирцийн хувь 87.7, урилгаар 103 хүн
оролцсон. Хуралдааны даргаар төлөөлөгч Д.Баатарчулуун, нарийн бичгийн даргаар
төлөөлөгч Ж.Оролмаа нар ажиллажээ. Редакциар төлөөлөгч Ж.Нацагдорж, И.Гансүх,
нарийн бичгээр Тамгын газрын ажилтан Л.Батбаяр, Ч.Цэрэнноров, өмч хувьчлалын
нарийн бичгийн дарга Х.Түмэн-Өлзий, хуралдааны баримт бичиг боловсруулах
комиссын даргаар төлөөлөгч Д.Жүгдэрбарам, орлогч даргаар Г.Элдэвсүрэн,
гишүүдээр Д.Санжаа, Л.Галбадрах, Ё.Мааяа, С.Баттулга, Засаг даргын Тамгын
газрын Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Д.Батхүү нар ажилласан байна.
1992-1996 оны бүрэн эрхийн хугацаанд явагдсан
нөхөн сонгуулийн дүн
д/д
|
Сумын нэр
|
Нөхөн сонгууль явагдсан огноо
|
Нөхөн сонгогдсон төлөөлөгчийн овог нэр
|
Эрхэлж байсан ажил
|
Намын харъяалал
|
Шалтгаан
|
1.
|
Дуут
|
1993
|
Намсрайн Дамба
|
Аймгийн Засаг дарга
|
МАХН
|
Т.Даваажав УБ шилжсэн
|
2.
|
Дуут
|
1993
|
Самдангийн Минжүүр
|
Дуут сумын өндөр настны зөвлөлийн дарга
|
МАХН
|
Чу.Батнасан Ховд аймаг шилжсэн
|
3.
|
Үенч
|
1994
|
Лооровын Дашням
|
Сургуулийн захирал
|
МАХН
|
Ш.Түмэнжаргал шилжсэн
|
4.
|
Мөнххайрхан
|
1994
|
Бадарчийн Нямаа
|
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга
|
МАХН
|
Ц.Бөхөө шилжсэн
|
5.
|
Алтай
|
1995
|
Идэшийн Гансүх
|
Сумын Засаг дарга
|
МАХН
|
Д.Найдан УБ шилжсэн
|
1 comment:
Ангийн дарга+Засаг дарга+???
Одоо хаана, юу хийж явна вэ?
Post a Comment