Ангийн охины номоор л ачийнхаа толгойг цэнэглэж, ажил хаялтыг тэмдэглэе ээ.
Saturday, November 11, 2017
Friday, October 27, 2017
Манай анги Монгол Улсын гавьяат цолтонтой болов.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Орхон аймгийн Аудитын газрын аудитор Должингийн Цогбадрахад Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулан өгөв.
Мөн өдөр Монгол Улсын Ардын багш цолоор Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд нэгэн жарны турш тасралтгүй хөдөлмөрлөхдөө эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвиж, сургалт, судалгааны чиглэлийг хөгжүүлэн физикийн шинжлэх ухааны салбарын өнөөгийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг нь үнэлж МУИС-ийн зөвлөх профессор, физикч Голиминсээгийн Шилагарди багшийг, Монгол Улсын гавьяат багш цолоор Монгол Улсын их сургуулийн Математикийн тэнхмийн эрхлэгч, профессор Аюушийн Хашбаатар багшийг тус тус шагнажээ.
Saturday, September 23, 2017
2016-X-3
8 см талтай ABCD квадратын А оройг зурагт үзүүлсэнээр нугалж CD талын дундаж дээр нугалж давхцуулав. Зураасалсан хэсгийн талбайг олоорой.
2016-IX-1
coin
Гадаад байдлаараа үл ялгагдах 28 ширхэг зоосыг ширээн дээр гурвалжин хэлбэрээр байрлуулав. Бие биенийгээ шүргэн байрласан дурын гурван зоосны нийт жин 10 грамм бол гурвалжны хүрээний дагуу байрласан 18 зоосны нийт жинг олоорой.
Хуурамч зоосны тухай бодлого - spurious coins
Ижилхэн 77 зоосны дотор нэг нь бусдаасаа хөнгөн хуурамч зоос байв. Хоёр тавагтай жинлүүр дээр туухай хэрэглэхгүйгээр 4 удаа жинлэлт хийж хуурамч зоосыг илрүүлж болох уу?
Хуурамч зоосны тухай бодлого - spurious coins
Хуурамч зоосны тухай бодлого - spurious coins
![]() |
Ancient Mongolian Bronze Coins |
Гадаад байдлаараа үл ялгагдах дөрвөн зоосны нэг нь бусдаасаа жингээрээ ялгаатай хуурамч зоос байв. Хоёр тавагтай жинлүүр дээр туухай хэрэглэхгүйгээр хоёр удаа жинлэж хуурамч зоосыг илрүүлж болох уу? Тэгэхдээ хуурамч зоос жинхэнэ зоосноос хүнд, хөнгөн алин болохыг тогтоож чадах уу?
Friday, September 22, 2017
Миний багшлах дадлага хийсэн анхны газар Бүрэнтогтох нутгаа санана
Майнбаярын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая, ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол
Улсын гавьяат жүжигчин, миний шавь Ө.Уянга дуулна. Миний багшлах дадлага
хийсэн анхны газар Бүрэнтогтох нутгаа санана
Номын гэгээн Жалханз хутагтын
Дэлгэсэн судар биднийг адисалсан
Ногоон морины эрчимт туурай
Дэнж нугыг тамгалсан
Wednesday, September 6, 2017
Боловсрол ба Монголын бүрхэг ирээдүй
![]() |
Хиад боржигид Жамбалдоржийн Энхтүвшин |
Монгол улсын ирээдүйн хувь заяа хүүхэд залуусын “Гэгээрэл”-ээс л хамаарна гэдэгтэй бүгд санал нийлэх байх. “Гэгээрэл” гэж юугаа яриад байгаа юм бэ, юун шашинлаг нэр вэ гэж гайхах “дарга” цөөнгүй, “боловсрол” нь байхад болоо биш үү гэж үзэх нөхөр ч олон. Ямартаа л “хүмүүжил” гэдэг нэр томъёог хуулиас авч хаяхав дээ. Уг нь “хүмүүншил” гэвэл утга учиртаа илүү ойртох. Миний ухаснаар боловсрол, хүмүүншил хоёр хүмүүний зүрх, тархи лугаа шүтэн барилдаж байж гэмээ нь “гэгээрэл” хэмээх салгашгүй бүхэл шинж бүрдэнэ. Ертөнцийн түгээмэл жам ёсыг тайлбарлах “арга-билэг”-ийн Монгол ухаанаар бол “Боловсрол” нь аргын, “Хүмүүншил” нь билгийн талыг илэрхийлэх билээ. Ардын хувьсгалын жилүүдэд “Ардыг гэгээрүүлэх яам”, ардчилсан хувьсгалын үед “Гэгээрлийн яам” гэж байгуулагдаж байсан нь санамсаргүй хэрэг биш гэлтэй.
Monday, August 14, 2017
МУИС-ын ФМФ-ын ахмад артилерчид
1945 онд МАХЦ-ын явуулсан чөлөөлөх дайны ялалтад зориулав.
МУИС-ын ФМФ-ын ахмад артилерчид
Victory over Japan Day 2017
МУИС-ын ФМФ-ын ахмад артилерчид
Victory over Japan Day 2017
Sunday, May 21, 2017
Ангилал
1982
1985
2015
7-р анги
autumn
constitution
facebook
header
kvant
spurious coins
uu
Victory
video
wedding
А.Мекей
А.Хашбаатар
Алтангадас
Ариунжаргал
архив
аялал
Б.Ганболд
Б.Долгорсүрэн
Б.Мөнхбат
Б.Оюунгэрэл
Б.Оюунчимэг
Б.Түвшинбаяр
Б.УРАНБИЛЭГ
Бавуудорж
багш
багшлах дадлага
бодлого
бүтээл
Бямбаа
Ванчинхүү
Г.Мөнхжаргал
геометр
Д.Алтанлит
Д.Ганзориг
Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан
даалуу
Дашаахүү
Домбууваа
дуу
Дэлгэрэх сургууль
Ж.Энхтүвшин
З.Бямбасүрэн
З.Наранцэцэг
И.Гансүх
И.Наранцэцэг
иргэн Д.Ламжав
Их буучид
Квант для младших школьников
Л.Шагдар
Магсар
Мөнхжаргал
МУИС
мэдээ
Н.Баяраа
Н.Ёндон
намар
олимпиад
Оюунцэцэг
П.Оюунбилэг
Равдангийн МАГСАР
Саранцэцэг
Сум-Очир
Т.Саранцэцэг
Т.Чулуунцэцэг
тоглоом
Том Жагаа
Тони Фату
Тэргүүний ажилтан
уралдаан
Уранчимэг
Уу булан
Физикчид
Хөл бөмбөг
Хөтөл
Хуурамч зоосны тухай бодлого
Ц.Батсайхан
Ц.Батхүү
Ц.Сүрэнхорлоо
Ц.Энхтүвшин
Цогбадрах
Цогзолмаа
Цэцэгсайхан
Цэцээ гүн
Эмгэнэл