![]() |
Ancient Mongolian Bronze Coins |
Гадаад байдлаараа үл ялгагдах 12 зоосны нэг нь бусдаасаа жингээрээ жаахан ялгагдах хуурамч зоос байв. Туухай хэрэглэхгүйгээр жинлэх бүхэндээ 3000 төгрөг төлөөд илрүүлсэн хүн 14000 төгрөг авах бол та бүхэн хэрхэн яаж илрүүлэхсэн болоо ?
Бодолт
2.14000-аас илүү төгрөг төлж байж хуурамч зоосыг илрүүлбэл ашиггүй учир дөрвөөс илүүгүй жинлэлтээр илрүүлэх зорилт тавъя. 12 зоосоо А(а1,а2,а3,а4), В(в1,в2,в3,в4), С(с1,с2,с3,с4) гэсэн 3 хэсэгт хуваагаад А,В хэсгийг жинлэе /1-р жигнэлт/.Ингхэд 1/А,В хоёр тэнцэнэ/, 2/А,В хоёр тэнцэхгүй/ гэсэн хоёр тохиолдол байж болно.
1-р тохиолдлыг авч үзье. Энэ үед хуурамч зоос С хэсэгт байна. Энэ 4 зоосыг 2 удаа жинлэлт хийж хуурамч зоосыг илрүүлж болно. /1-р бодлого/. Энэ тохиолдолд 3 удаа жинлэж хуурамч зоосыг илрүүлж болох нь ээ.
2-р тохиолдлыг авч үзье. Дийлсэн таваг дээрх зооснуудыг хүнд, нөгөөг хөнгөн зоос гэж тус тус нэрлэе. “Хөнгөн” 4-н зоосыг С хэсэгтээ жинлэе. /2-р жинлэлт/
А/Хэрэв жинлүүр нь тэнцвэрийн байдалд байвал хуурамч зоос нь хүнд 4-н зоосон дотор байх ба түүнийг 2 удаа жинлээд /III ,IV жинлэлт / хуурамч зоосыг илрүүлнэ /1-р бодлого/
Б/ Хэрэв жинлүүрийн нэг таваг нь дийлбэл, хуурамч зоос нь хөнгөн 4-н зоосны дотор байна. Үүнийг хоёр удаа жинлээд /III ,IV жинлэлт / хуурамч зоосыг илрүүлнэ. Ийнхүү энэ тохиолдолд 4 удаа жинлэлт хийж хуурамч зоосыг илрүүлж болох нь ээ.
No comments:
Post a Comment