![]() |
Ancient Mongolian Bronze Coins |
Гадаад байдлаараа үл ялгагдах дөрвөн зоосны нэг нь бусдаасаа жингээрээ ялгаатай хуурамч зоос байв. Хоёр тавагтай жинлүүр дээр туухай хэрэглэхгүйгээр хоёр удаа жинлэж хуурамч зоосыг илрүүлж болох уу? Тэгэхдээ хуурамч зоос жинхэнэ зоосноос хүнд, хөнгөн алин болохыг тогтоож чадах уу?
Бодолт
1.Жинлүүрийн таваг бүр дээр нэг нэг зоос тавья./1-р жигнэлт/ Хэрэв жинлүүр нь тэнцвэрийн байдалд байвал тэдгээр зоос жинхэнэ зоос байна. Энэ зооснуудын нэгийг үлдсэн 2 зоосны нэгээр сольж жинлэлт хийнэ /2-р жинлэлт/
А1/ Хэрэв жинлүүр нь тэнцвэрийн байдалд байвал хуурамч зоос нь үлдсэн дөрөв дэхь зоос болно. Энэ тохиолдолд тэр нь бусдаасаа хүнд, хөнгөн эсэхийн алин болохыг мэдэж чадахгүй
А2 / Жинлүүрийн нэг таваг нь дийлвэл хоёр дахь жинлэлтэд таваг дээр тавьсан зоос нь хуурамч зоос болно. Энэ тохиолдолд хуурамч зоос жинхэнэ зоосноос хүнд, хөнгөн эсэхийг мэднэ.
Б/ 1-р жинлэлтэд жинлүүр тэнцвэрээ алдвал үлдсэн 2 зоос жинхэнэ зоос болно. Хоёр дахь жинлэлтэд өмнө жинлэсэн хоёр зоосны нэгийг үлдсэн хоёр зоосны нэгээр сольж хуурамч зоосыг илрүүлж чадах ба тэр нь бусдаасаа хүнд хөнгөн эсэхийг олж мэднэ.
1 comment:
3 udaa jinleh yostoi bol yah ve
Post a Comment