Wednesday, November 16, 2011

Их буучид баяраа тэмдэглэлээ

Монгол Улсын Батлан хам­гаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас Артиллерын цэргийн 90 жилийн ойн баярыг өчигдөр Офи­церуудын ордонд тэмдэглэсэн юм. Ойн баярын арга хэмжээнд үе үеийн 400 гаруй артил­лерчид буюу их буучид хүрэлцэн ирсэн байв. Эдгээр ахмад дайчдын гавьяа шагналыг үнэлж Монголын зэвсэгт хүчний жанжин штабын хүндэт жуух бичиг, бэлтгэл хуран­даа цолоор шаг­налаа. Артиллер­чидын алба 1921 оны гурав­дугаар сарын 10-нд жанжин Д.Сүх­баатарын удирд­­­лагаар бай­гуулагдаж байжээ. Тэд Зөвлөлт улсаас тусламж болгон өгсөн хээрийн их буугаар зэвсэглэж анхны дайралтаа хийж байсан түүхтэй аж. Хиагтад байрласан Хятад цэргийн хуаран руу галлаж, Монгол оронд ардын хувьсгал эхэлс­нийг анх зарлан тунхаглаж байсан байна. Тэгээд 1921 оны арван­нэгдү­гээр сарын 15-нд Ар­дын журамт цэргийн хоёр их буу, Бог­дын цэрэгт байгаа их буунуудыг нийлүүлэн их бууны анхны хороог бай­гуулжээ. Энэ өдрийг Монголын зэв­сэгт хүчинд Артиллерын цэрэг үүсэн байгуул­лагдсан гэж үздэг байна.

Saturday, October 29, 2011

Баяр хүргэе!

Төгсдэлгэрэх дунд сургуулийн багш Уранчимэг танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал  алтан гадас одонгоор энгэрээ мялааж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэнд ангийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь их амжилт хүсэж байна.

Wednesday, October 19, 2011

Манай курсын Мөнх-Очир 30 жилийн өмнө компьютер угсарсан

Монголд өнгөт телевизор үйлдвэрлэсэн тухай мэдээ гаргах гээд 1982 онд ЗХУ-ын нэгэн томоохон сонины редактор ажлаасаа халагдах сануулга авсан тухай мэдээлэл байдаг. Тухайн үед манай ШУА-ийн Электроникийн төвд зөвхөн телевизор бус компьютер угсардаг байсан аж. Энэ тухай ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн дэд захирал Ш.Ялалттай ярилцлаа. Тэрээр 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. Харьковын Политех¬никийн дээд сургуулийг Автомат теле-механикийн дээд сургууль, Болгар Улсын Софи хотын цахилгаан техникийн дээд сургууль төгссөн. “Дижитал телевизийн системийн тусламжтайгаар хөдөлгөөнт биеийг илрүүлэн шинжлэх нь” сэдвээр эрдмийн цол хамгаалсан. Түүнчлэн Монгол, Болгар, ОХУ-ын улсын шинэ бүтээлийн гэрчилгээнүүдтэй юм билээ.

Tuesday, July 5, 2011

Равдангийн МАГСАР

Равдангийн МАГСАР

МУБИС-ийн Багшийн Сургуульд
  • 1989 он хүртэл багш нар “Заах аргын нэгдэл”-ээр зохион байгуулагдаж байжээ.
  • 1989-2000 он хүртэл “Байгалийн ухааны тэнхэм” нэртэй болж, тэнхмийн зохион байгууулалтай болсон. Тэнхмийн эрхлэгчээр доктор, дэд профессор Ц.Нямжав ажилласан.
  • 2000-2008 он хүртэл “Математикийн ухааны тэнхэм” нэртэй болж, тэнхмийн эрхлэгчээр доктор, профессор Б.Балдулмаа ажилласан.
  • 2008-2010 он хүртэл “Математик, мэдээлэл зүй, дидактикийн тэнхэм” болж, тэнхмийн эрхлэгчээр доктор, ахлах багш Д.Энхцэцэг ажилласан.
  • 2010 оноос “Байгалийн ухааны тэнхэм” болж, тэнхмийн эрхлэгчээр доктор, ахлах багш Р.Магсар ажиллаж байна.

Равдангийн МАГСАР


1.   
Төгссөн их, дээд сургууль:
МУИС
Равдангийн Магсар
2.   
Үндсэн мэргэжил:
Математикийн багш, математикч
3.   
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (Ph.D)

Monday, May 16, 2011

Би 1970 онд ээжээрээ хөтлүүлэн Пандий багшийн даасан 1-р ангид орж 1978 онд Ч.Нямсүрэн багштай 8-р ангиа төгссөн.Тэр үед захирал Доржгүрхэм багш байлаа. Сурагч байхдаа “Таван онцыг эзэмшигч” тэмдэг, “Номын сайн нөхөр”, “Нацагдорж” тэмдэгтэн, МПБ-ын 50 жилийн ойг угтсан залгамжлагч үе аяны төлөөлөгчөөр сонгогдож байлаа.
Тэр үед онц сурлагатан сурагчдыг 3-р ангид нь пионерт элсүүлдэг байсан юм. Намайг пионерт элсэхэд Анод банкны захирал Энхтөр миний улаан бүчийг зүүж өгч байлаа. Тэр үед пионерийн удирдагч нь Бэх-Очир багш байсан. 1984 онд МУИС-ийн математикийн ангийг төгсөөд төрөлх сургуульдаа ирэхэд тэр үеийн захирал Л.Өвгөн багш халуун дотноор хүлээн авч “За багш хүн хүүхэддээ хайртай, ажилдаа бүтээлтэй сайн ажиллаарай” гэж байсан нь өчигдөрхөн мэт санагдавч 25 жил ажилласан байна.
Энэ хугацаанд сургуулийн удирдлага байна гэдэг үнэхээр хүний төлөө байж чаддаг гэдгийг би Дэнсмаа захирлаас харсан юм. Жижүүр багш хийх өглөө k9;ахирлаас өl4;нө очно доо гээд 7 цаг 30 минутанд ирэхэд аль хэдийнээ ирчихсэн инээмсэглэн k9;огсож байдагсан. Багш, хүүхэд, эцэг эх хэн бүхэнтэй л чин сэтгэлээсээ ярилцан баяр хөөр, гуниг зовлонг нь хуваалцаж, хүнд сэтгэлийн дэмийг харамгүй хайрладаг, сургалтын чанарт их анхаардаг, тэр ажилд нь хичээлийн эрхлэгч Мягмаржав, Цэндмаа нар ч багагүй туслалцаа үзүүлдэг байлаа. Ер нь сургалт сайн байх нь сургалтын менежерийн ажлын гол үзүүлэлт гэж боддог юм.
Сургуульд багшаар ирэхдээ математикийн секц гэсэн хамт олноор өлгийдүүлэн “залуу багш” гэсэн тодотголтой байсан үеийг бодвол одоо ахмад багш, залуу багш нартай туршлага солилцон ажиллаж сууна.
Манай секцийн хамт олноос багш Л.Янжин, Ж.Жаргалсайхан, Ж.Янжмаа, Д.Оюунчимэг, Ц.Батболд, И.Юмжирмаа, Д.Баярсайхан гээд мэргэжлийн он оны аваргууд, олимпиадын алт, мөнгө, хүрэл медальтнууд олноор төрсөн.
Миний шавь нараас Анхтуяа, Батаа, Ундрах, Батбаяр, Энх-Амгалан, Тунгалаг, Бат-Отгон, Батхишиг, Сүх-Очир, Оргодол, Мөнхжаргал, Энхбаатар, Мөнгөнцэцэг, Алтаншагай, Хүрэлбаатар, Бат-Эрдэнэ, Ариунаа, Ундармаа гээд дурьдвал бүгд л эх орондоо ихийг бүтээгч залуучууд болон хүмүүжснийг харахад багш болсноороо үнэхээр бахархдаг юм.
Миний хүүхдүүд болон дүү нар маань бүгд л энэ сургуулиар сурч хүмүүжээдажил төрөлтэй амьдарч байгаа нь сургууль багш нарын минь ач шүү дээ.
Би энэ жил 7-р анги даан ажиллаж байна.
Миний амьдралын 40 жил нь яах аргагүй л энэ сургуулийн түүхтэй холбоотой.
Үе үеийн бүх л шавь нартаа төрөлх сургуулийнхаа ойн баярын мэнд хүргэе
Математикийн багш С.Цэцэгсайхан

С.Цэцэгсайханы хувийн альбомоос:

Цэцэгсайханы альбом




Төрөлх сургуулиасаа төрсөн багш

Би 1970 онд ээжээрээ хөтлүүлэн Пандий багшийн даасан 1-р ангид орж 1978 онд Ч.Нямсүрэн багштай 8-р ангиа төгссөн.Тэр үед захирал Доржгүрхэм багш байлаа. Сурагч байхдаа “Таван онцыг эзэмшигч” тэмдэг, “Номын сайн нөхөр”, “Нацагдорж” тэмдэгтэн, МПБ-ын 50 жилийн ойг угтсан залгамжлагч үе аяны төлөөлөгчөөр сонгогдож байлаа.
Тэр үед онц сурлагатан сурагчдыг 3-р ангид нь пионерт элсүүлдэг байсан юм. Намайг пионерт элсэхэд Анод банкны захирал Энхтөр миний улаан бүчийг зүүж өгч байлаа. Тэр үед пионерийн удирдагч нь Бэх-Очир багш байсан. 1984 онд МУИС-ийн математикийн ангийг төгсөөд төрөлх сургуульдаа ирэхэд тэр үеийн захирал Л.Өвгөн багш халуун дотноор хүлээн авч “За багш хүн хүүхэддээ хайртай, ажилдаа бүтээлтэй сайн ажиллаарай” гэж байсан нь өчигдөрхөн мэт санагдавч 25 жил ажилласан байна.

Сэтгэлд хоногшсон мөчүүд

Би 1986 онд МУИС-ийн ФМФ-ын математикийн ангийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсөөд боловсролын байгууллагад 24 дэхь жилдээ ажиллаж байна. Ажил амьдралын гараагаа эхэлж байсан энэ цаг мөчийн тал хувь нь “ Буянт- Ухаа” цогцолбор сургуулийн амьдралтай холбоотой.

Tuesday, May 10, 2011

Математикийн анги 1980-1985 влогийн 5 жилийн ойн мэнд мэнд хүргэе.

Sunday, March 27, 2011

С.Тогмид агсны нэрэмжит шатрын тэмцээн болов

Монголын математикийн нийгэмлэгийн өдөрлөгийн хүрээнд их дээд болон дунд сургуулийн математикийн багш нарын шатрын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 26-нд МУИС-ийн ЭЗС-д боллоо.

Wednesday, March 9, 2011

Ц.Энхтүвшин Алтан гадас одонгоор шагнагдав.

Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын аудитын шинжээч Ц.Энхтүвшин Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүрг 101;е ээ!
Ерөнхийлөгчийн зарлиг 2011.02.24-нд гарчээ.

Thursday, March 3, 2011

Морины уралдаан хэмээх зэрлэг зугаа цэнгэл

Өнгөндөө үндэсний спорт нэртэй дүндээ хүүхдийн амь насаар тоглодог хурдан морины уралдаан хэмээх зэрлэг зугаа цэнгэлээс нэн даруй салцгаая!

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл