Sunday, December 25, 2016

Багш шавийн барилдлагаа

4-р ангид хэрчмийн аргаар хэрхэн бодлого бодохыг заалгав.

Monday, November 28, 2016

The Cardsharps - Булхайтай хөзөрчид

ArtistCaravaggio
Yearc. 1594
MediumOil on canvas
Dimensions94 cm × 131 cm (37 in × 52 in)
LocationKimbell Art Museum, Fort Worth
The Cardsharps (painted around 1594) is a painting by the Italian Baroque artist Michelangelo Merisi da Caravaggio. The original is generally agreed to be the work acquired by the Kimbell Art Museum in 1987, although Caravaggio may have painted more than one version.
Тоглоомондоо улайрсан гурван хөзөрчин. Хар цамцтай залуугийн хөзрөө тавих ээлж ирж аль хөзрөө гаргахаа шийдэж ядан байна. Өд хатгасан малгайтай хөвүүн тэсч ядан өөдөөс нь цоо ширтэнэ. Өрсөлдөгчдөө ээрүүлсэн нөгөө залуу бүр ч олхиогүй ноомой болжээ. Яг одоо түүнийг хөзрөө дэлгэнгүүт л наадах нь дарахаар бэлдэн ар нуруундаа нууж барьсан цэцгийн арваа ширээн дээр гарган хаяна. Хожил хаашаа эргэх нь нэгэнт тодорсон шинжтэй. Учир нь өдтэй малгайтай хархүүгийн сайных ч биш. Хэргийн гол эзэн нь шахаанд орсон залуугийн хөзрийг араас нь өнгийн харж буй сахалтай эр болж таарлаа. Тэр хоёр хуруугаа гозойлгон хархүүд дохио өгчээ. Бээлийнийх нь эрхий, дунд хурууны өндөг цоорсон нь нэг л сэжигтэй. Гурван хөзөрчний зан үйлдлийг зүгээр л тоглоомын хор шар, ов заль гэхсэн. Харин амьдрал дээр ийм явдал тун муухай. Тэр тусмаа дарга түшмэлүүдийн хувьд. Сандал ширээний төлөө улайран аль ялсан намд нь тал засан давхиж ордог хоёр нүүртнээс цэрвэн болгоомжилмоор. Италийн их зураач Меризи Караваджо 1594 онд хүмүүст Булхайтай хөзөрчид уран зургаараа сануулсан нь өнөөгийн дүр төрхийг харуулжээ.

Saturday, November 12, 2016

Beaver Moon

2014.07.13. Рио-де-Жанейро дахь Христийн Гэтэлгэгч
хөшөөний ард буусан СүпэрСаран
Сарны зураг сэдэвт Гэрэл зургийн уралдаан сонирхчдын дунд 2016.11.15-ны 10:00 цаг хүртэл зарлаж байна.
Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Beaver Moon 8:52 a.m.(U.S. East) 13:52(UTC) 21:52(УБ) цагийн үед сар дэлхийд ердийн үеийнхээс 90 хувь хүртэл ойр буюу 365.509 км зайд ойртон ирэх үзэгдэл болох аж.
Болзол : Сарны зургийг заавал тухайн орчныхоо нэрд гарсан түгээмэл объектыг оролцуулан авна.

Monday, November 7, 2016

the Constitution

#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн шинэ дугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудалд иргэн Д.Ламжав дараах сэдвүүдийг хөндлөө.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь дэндүү амархан байдлаар анх шийдсэн байна
  • Тэр алдааг нь бид засах ёстой
  • Парламентын засаглал өөрийгөө шавхлаа гэдэг бол том төөрөгдөл
  • Эхэлж асууж байгаад, дараа нь өөрчлөлт хийнэ гэдэг бол ард түмний санал бодлыг хулгай хийх гэнэ
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-д өгсөн нь том алдаа

Sunday, October 9, 2016

I'm First

Хөтөл нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв хот юм. Хотод цемент шохойн үйлдвэр бий. Анхлан хөтөл хотын ул суурийг бидний хамгийн сайн мэдэх Оросууд манай ангийнхантай хамтарч тавьж байсан бөгөөд Хөтөл хот нь манай Монгол орны томоохон хотууд болох Дархан, Эрдэнэтийн голд байдгаараа бусад жижиг суурин хотуудыг бодвол илүү үсрэнгүй хөгжилтэй гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Хөтөл хотод дан ганц Цемент шохойн үйлдвэр байгаад зогсохгүй Төмөр бетон дэрний үйлдвэр, Гангийн үйлдвэр, Гурил буудайн үйлдвэр, тэрчлэн томоохон ХАА, уул уурхайн компаниуд гээд манай монголын урдаа барьдаг шилдэг албан байгууллагууд байдаг байна. Хөтөл хотын оршин суугчид өдгөө 10000 шахам бөгөөд анхны оршин суугчид нь 1970-аад оны сүүлээр тухайн үедээ л их шуугиулдаг байсан илгээлтийн эзэд болон ирж байсан юм байна.
Гал халуун цустай, омголон эрч хүчтэй МУИС-ын оюутан залуус бид Хөтөл хотыг өдий дайны хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан болно.

Wednesday, October 5, 2016

Oktoberfest

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар луйвардаж авсан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн асуудлыг газар дээр нь шалгахаар Октябрийн баярын өдрийн 06 цагаас Соёмбо хөшөөнөөс хөдлөх болсныг үүгээр мэдэгдэж байна. Ажлын хэсэгт оролцох сонирхогчид Саранцэцэг, Оюунгэрэл нарт бүртгүүлнэ үү.

Sunday, October 2, 2016

12: Даалуу

Алагийн нуруу
Алтан пай
Даа хамбан даалуу
Дахаа нөмөрсөн өвгөн

Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу

4: Банд дөрөв

Ширээ дөрөв
Ширдэгний оёдол
Бандан ширээ нь багадаа юу
Ваартай архи нь цалигаа юу
Бандаамтайгаа бандагана
Түрсийктэйгээ түнтгэнэ гэсэн энэ дуудлагад дөрөв гэдэг тоог сайны бэлгэдэл болгох ба юмсын ул суурь дөрөв, гэдгээр ширээ дөрөв, ширдэгний оёдол, түүнчлэн бандаганах, түнтгэнэх тарган махлаг хүний үйл явдал дүрслэлийг гаргасан хэллэгтэй юм.

Вандан суудал
Зандан ширээ

2 - Ёоз хоёр

Ёозон буузын шил
Ёнхон хэрээний нүд
Хоёр нүдэнд нь хог
Хонхор шилэнд нь балиуш
Нүдгүй ламын шүдгүй жаал
Шар зуны ногоо
Шаагим зуны халуун
Шилэн ёоз
Ширхэг нь хоёр оо хө гэх ба,
Эл дуудлагад: Монголчууд хэзээнээс хоёрын тоог төдийлөн сайн гэж үздэггүй бөгөөд тэр сэтгэлгээгээр хоёр нүдэнд нь хог, хонгор шилэнд нь балиуш,  нүдгүй ламын шүд үгүй жаал, шаагим зуны халуунд шатах дөхөж буй халуун гэсэн утга буй бөгөөд энэ нь юмсыг шүүмжилсэн, ёжилсон сэтгэлгээнээс үүдэлтэй юм.

Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад

Б.Оюунгэрэл: Цагаан багшийг Логарифм Цагаан гэж хочилдог байв.

Гавьяат багш С Цагааны тухай хөрөг нэвтрүүлэг
Цагаан багшийг Логарифм Цагаан гэж хочилдог байжээ.

Friday, September 30, 2016

Манай ангийн партизан

Монголын Ардчилсан холбооноос /МоАХ/ санаачилсан Эргэн санахуй үзэсгэлэн Ардчиллын ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд архивын ховор гэрэл зургаас 50 орчим багтсан бөгөөд үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх аж.
МоАХ-ын түүхийг эргэн сөхвөл, 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд, залуучуудын соёлын төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.

Thursday, August 4, 2016

Хэрлэнгийн Хөдөө арал

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус (Сэнгүр горхи)-оор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг. Энэ нутгийн ихэнх нь Дэлгэрхаан сумын нутагт байгаа бөгөөд 1962, 1998 онд Улсын нөөц газар болгожээ. Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдэж дууссан учир 750 жилийн ойгоор Чингисийн номын гэрэлт хөшөөг босгосон. Хэрлэнгийн Хөдөө арал бол монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байсан юм байна. Энд одоо улс аймаг, орон нутгийн хамгаалалтанд албан ёсоор орсон 10 гаруй дурсгалт газар байна.

Saturday, April 2, 2016

Сансрын нисэгчдийн өдөрт


1961 оны 4 сарын 12-ны өдөр Ю.Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь хуш хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.
Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.

Тэр өдрийг монголчууд ёслол төгөлдөр тэмдэглэдэг байсан ба их дээд сургууль болон эрдэм шинжилгээний газрын оюутан багш сурагчид, эша-нууд амьдарч байгаа газрынхаа хамгийн өндөр газарт очиж тэмдэглэдэг байлаа. Өнөөдөр ангиа төлөөлж энэ өдрийг Улаанбаатарын өндөр уул Богд ууланд гарч тэмдэглэлээ.

Tuesday, March 15, 2016

Professor wins $700k for solving 300 year old math equation

It was a problem that had baffled mathematicians for centuries -- until British professor Andrew Wiles set his mind to it.
There are no whole number solutions to the equation xn + yn = zn when n is greater than 2.

Monday, February 29, 2016

Геометрийн олимпиад - III

Математик хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Геометрийн олимпиад гурав дахь жилдээ Архангай аймагт зохион байгуулагдаж байна. 14 сумын 250 гаруй оролцогчидтойгоор энэ удаагийн олимпиад Тойрог сэдвийн доор зохион байгуулагдаж буй юм. Геометрийн олимпиадын нээлтэнд аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, МУИС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч доктор В.Адъяасүрэн нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ. Олимпиад 2 өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа.

Sunday, January 31, 2016

Орхон аймгийн дарга,тэргүүлэх аудитор төрийн дээд шагналаар шагнагдлаа

17:39 01 сарын 27 өдөр 2016 он
Хөвсгөл аймгийн ардчилсан хувьсгалын 25 жилийн ой,Орхон аймгийн 40 жилийн ой,Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 104 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн Аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор Д.Цогбадрах төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнагдлаа.

Friday, January 22, 2016

Ум сайн амгалан болтугай

Бидний хайрт багш, нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, Монгол Улсын Ардын багш, профессор Ерөөлт овогт Лувсанцэрэнгийн Шагдар 2016 онд өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын математик, шинжлэх ухаан, боловсролын салбарт болон бидний сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй орон зай үлдээлээ.
Лувсанцэрэнгийн Шагдар нь 1925 онд Сэлэнгэ аймгийн Орхоншаамар сумын нутаг, Хяраан хэмээх газар төрсөн. 1933 оноос 1941 онд Алтанбулаг хотын 7 жилийн сургууль, 1941-1943 онуудад Нийслэлийн 1-р арван жилийн сургууль, МУИС-ийн бэлтгэл ангийг тус тус төгсч, 1943-1947 онд МУИС-ийн Тоо-физикийн ангид суралцаж, тоо-физикийн багшийн мэргэжил эзэмшин төгсжээ.

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл